Мэдээ мэдээлэл

3-р сар 20 Written by 

Шинжлэх ухаан - Танин мэдэхүй

Rate this item
(0 votes)

Зовиурын түвшин генээс хамаардаг

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс  үзэхэд хүний зовиурын түвшин болон өвдөлтийн  илрэл нь хүний генээс  хамаардаг болохыг тогтоожээ. Өвчин даах чадвартай хүмүүс нь өвчинд мэдрэмтгий хүмүүстэй харьцуулахад  генийн  хувьд өөр бүрдэлтэй байдаг байна. Английн эрдэмтдийн нээсэн генийн энэ тодорхой бүрдэл нь ирээдүйд өвдөлттэй тэмцэх үр дүнтэй арга боловсруулах  боломж олгоно хэмээн үзэж байна.Дэлхийн 5 хүн тутмын нэг нь амьралдаа архаг өвчнөөр өвдсөн байдаг. Эрдэмтэд сайн дурын 2500 хүнийг хамарсан өвдөлтийн түвшинг тогтоох зорилготой туршилт хийжээ. Туршилтанд хамрагдагсад өвдөлтийг тэвчихгүй болсон үедээ гарт нь зүүсэн температурын  мэдээлэл өгдөг товчийг дарах ёстой байв. Мэргэжилтнүүд өвдөлтийг илүү тэвчсэн,  мөн бусдаас хурдан товчлуур дарсан 200 хүний ДНХ-ийг судалжээ. Үүний дүнд тэдгээрийн олсон ДНХ-ийн тодорхой дараалал нь өвдөлтийг удаан тэвчсэн хүмүүсийнхэд бага өөрчлөлттэй, харин өвчинд мэдрэмтгий (удаан тэвчээгүй) хүмүүсийнх их өөрчлөлттэй байгааг илрүүлжээ.

ДНХ-ийн манаанд

Америкийн алдарт дуучин Мадоннагийн аялан тоглолтын багт түүний ДНХ-ийг хулгайд алдахаас сэргийлэх үүрэгтэй тусгай баг орж ажилладаг байжээ. Мадоннаг хувцасны өрөөнөөс гарч ирэнгүүт нь энэ хүмүүс угтан үс гэзэг, арьс бүр хувцсанд нь наалдсан шүлсийг хүртэл сайтар цэвэрлэсний дараа л өөр хүмүүстэй уулзах зөвшөөрөл олгодог байв.

Хүн хэзээнээс хувцас өмсдөг болсон бэ?

Хүн хувцас өмсөж эхэлсэн хугацааг хүний  бөөсний ДНХ-ийг судлан тогтоожээ. Бүр эртний булшинд хувцас хадгалагдан үлддэггүй тул археологийн аргаар энэ хугацааг тогтоох боломжгүй. Хүнд толгойн, хувцасны, умдагийн гэсэн 3 зүйл бөөс байдаг бөгөөд эдгээрийн ДНХ-ийн нуклеотидын  дарааллыг тогтоох судалгааны дүнд хувцасны бөөс нь 170 мянган жилийн тэртээ толгойн бөөснөөс үүссэн болохыг тогтоожээ. Энэ нь хүн хувцас өмсөж эхэлсэн хугацаа юм.

Хээгүй хуруутай хүмүүс

Хурууны хээгээрээ хүн бүр ялгагддаг учир  тухайн хүнийг таних паспорт  болгон хил, гааль, шүүх эмнэлэг зэрэг олон салбарт ашигладаг. Тэгвэл хуруу нь хээгүй хүн байдаг гэдэгт та итгэх үү. Хүний SMARCAD1 генийн ховор тохиолддог  мутаци нь хурууны хээгүй  болох шинж тэмдгийг тодорхойлдог. Саяхан ийм Швейцарь эмэгтэй гаалийн хяналтын албыг давж чадаагүй тул Америк нисэх нь бүтэлгүйтжээ. Одоогоор дэлхий дахинд ийм хурууны хээгүй 4 гэр  бүл байгаа нь мэдэгдээд байна.

Гэнэн зан бол тэнэгийн төрсөн дүү (Английн зүйр үг)

Өөрсдийн тэнэгээс үхсэн эсвэл үр удмаа үлдээж чадаагүй хүмүүст Дарвины нэрэмжит тусгай шагнал олгодог болжээ. Энэ шагналыг хүн төрөлхтний генийн сангаас өөрийн генүүдийг татан авсны төлөө олгодог. Ийм нэгэн явдал үүний сонгодог жишээнд ордог. Египетийн нэгэн тосгонд 18 настай залуу худганд унасан торойгоо аврахаар худаг руу үсэрч, сэлж чаддаггүйн улмаас живжээ. Энэ залууг аврахаар хамаатан садан, найз нараас нь 5 хүн мөн худаг руу үсрэн, бүгд живж 6 хүн нас барсан бөгөөд харин торой нь амьд үлджээ. Хүн төрөлхтний генийн санг ариун байлгах нь  хүн (Homo sapiens)-ий хамгийн эрхэм үүрэг, хариуцлага мөн зорилт бөлгөө.

Эх сурвалж: Х.Түмэннасан "Генетикийн гайхамшиг"

Фото зургийн эх сурвалж:

http://www.spektrum.de/fm/912/thumbnails/DNA_fotolia63982070_LeighPrather.jpg.1606937.jpg

Мэдээлэл бэлтгэсэн: Хөдөө аж ахуй,биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо

3659 Last modified on Бямба, 21 3-р сар 2015

Latest from Ч.Батцэцэг

Login to post comments