Мэдээ мэдээлэл

3-р сар 09 Written by 

Макс Планкын нийгэмлэгийн тухай товч танилцуулга

Rate this item
(0 votes)

"Insight must precede application." Max Planck

Макс Планкын нийгэмлэг нь Герман улсын тэргүүлэгч судалгааны байгууллага бөгөөд 1948 онд байгуулагдсан цагаас хойш шинжлэх ухааны олон салбарт 18 нобелийн шагнал хүртсэн байна. Энэ ч утгаараа Макс Планкын нийгэмлэг нь дэлхийн дахинаа нэр хүндтэй, нөлөө бүхий судалгааны нийгэмлэгт тооцогддог. Үүний сацуу жил бүр 15 мянгаас илүү эрдэм шинжилгээний өгүүлэлүүдийг олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд нийтлүүлдэг  нь Макс Планкын нийгэмлэгийн судалгааны ажлын  өргөн цар хүрээг илтгэх бөгөөд эдгээр эрдэм шинжилгээний өгүүлэлүүдийн олонхи нь тухайн салбар судалгааны бүтээлүүдэд хамгийн их ишлэгдсэн бүтээл болдог.

Эндээс үзэхэд уг амжилтын үндэс нь юунд байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.  Тэгвэл дараахи байдлаар хариулт өгч болох юм. 

Макс Планкын нийгэмлэгийн шинжлэх ухааны салбар дахь ололт амжилт нь судалгааг ойлгох ойлголтонд тулгуурладаг юм. Тус нийгэмлэгт  дэлхийн хэмжээний шилдэг судлаачид ажилладаг бөгөөд тэд судалгааны төслүүдээ өөрсдөө тодорхойлж, төсөл хэрэгжүүлэх хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмж, лабораторийн орчноор хангагддаг төдийгүй төслийн удирдагчид тухайн төсөлд хамтран ажиллах судлаачдаа өөрсдөө сонгон шалгаруулдаг. Судлаачдаа сонгон шалгаруулах энэхүү зарчим нь  зуу гаруй жилийн тэртээгээс амжилттай мөрдөгдөж ирсэн Харнакын зарчмын гол цөм бөгөөд уг зарчимын үндэслэгч нь Адолф фон Харнак юм.  Тэрээр 1911 онд байгуулагдсан Кайсэр Вилхэлмийн нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч байв. Макс Планк нийгэмлэг бол энэхүү хувь хүний нөөц боломж, чадварт төвлөрсөн  судалгааны байгууллагын бүтцийн зарчмыг уламжлал болгон хадгалсан, өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн эрдэм шинжилгээний байгууллага юм.

Өдгөө Макс Планкын нийгэмлэгийн 82 салбар хүрээлэнгүүд нь олон нийтэд үйлчлэх үйл ажиллагааныхаа хүрээнд байгаль, амьд биес, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны салбарт суурь судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Макс Планкын нийгэмлэгт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд инновацид тулгуурласан буюу өндөр санхүүжилт, цаг хугацаа нилээдгүй шаарддаг судалгааны салбаруудад төслүүдийг хэрэгжүүлж байна.

Тус нийгэмлэгийн судалгааны  ажлын цар хүрээ улам бүр өргөжиж, хөгжиж байгаа нь тасралтгүй үргэлжлэх шинжлэх ухааны асуултуудад хариулт өгөх шинэ шинэ хүрээлэнгүүдийг үүсгэн байгуулах, их дээд сургуулиудад эрчимтэйгээр хөгжиж буй тодорхой салбаруудад үйл ажиллагаагаа эрхэлж буй зарим хүрээлэнгүүдээ хаах зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбож болно.  Макс Планк нийгэмлэгийн энэхүү байнгын өөрчлөлт шинэчлэл нь шинэ төрлийн шинжлэх ухааны хөгжлийг хурдан мэдэрч, тэр салбарт ажиллах гарц нь болдог байна.

Эх сурвалж: http://www.mpg.de/183251/portrait

Англи хэлнээс орчуулсан:

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи Хэл орчуулгын мэргэжлийн ангийн оюутан Ц. Мөнхзул. Уг оюутан нь 2015 оны 1-р сард  МЗЭХ-ны  Гүйцэтгэх Албанд  англи хэлний мэргэшлийн дадлагыг гүйцэтгэсэн юм.

2419 Last modified on Мягмар, 28 4-р сар 2015
Login to post comments