Мэдээ мэдээлэл

3-р сар 06 Written by 

ХБНГУ-Д СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД: ЭХ ОРОНДОО МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙХ ТЭТГЭЛЭГ

Rate this item
(2 votes)

ХБНГУ-д суралцаж буй ихэнхи гадаад оюутнууд сургуулиа амжилттай төгсөхийн тулд найм болон түүнээс дээш жил суралцдаг ажээ. Энэ нь гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрөх, эх орондоо ирээд ажиллаж амьдрахад нь нилээдгүй бэрхшээлийг авчираад зогсохгүй эх орондоо өрнөж буй нийгмийн амьдрал, харилцаа холбоогоо  алдахад хүргэдэг ажээ. Энэхүү мэргэжлийн дадлагыг эх орондоо хийх боломж нь гадаад оюутнуудыг эх орныхоо нийгмийн амьдрал, мэдлэг, мэдээллээс хоцрохгүй байлгаад зогсохгүй хожмын мэргэжлийн чиг хандлагаа  тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулахуйц  хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго:

- Мэргэжлийнхээ дагуу  сурахыг дэмжих, цаашлаад сургуулиа амжилттай төгсөхөд нь дэмжлэг болох

- Эх орондоо харилцаа холбоо тогтоох

- Эх орныхоо хөгжилд хувь нэмэр болохуйц салбар болон өөрийн сурч буй мэргэжлийн уялдаа холбоог танин мэдэх зэрэгт оршино

Дараах шалгуурыг хангасан байна:

- Африк,Латин Америк,Азийн орнуудын оюутнууд хамрагдах боломжтой

- Өөр ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрд хамрагдаагүй байх

- Хичээлийн эхний 2 жилийг амжилттай дүүргэсэн байх

- Сүүлийн 20 сар эх орондоо байгаагүй (хүндэтгэх хувийн шалтгааныг тооцохгүй)

Тэтгэлэг нь дараах хэгүүдээс бүрдэнэ:

- 1020 хүртэлхи Евроны онгоцны тийз

- Бусад зардал 260,- €

Тэтгэлэг хамрагсад дараах үүргийг хүлээнэ:

- Эх оронруугаа явахаас өмнө болон ирснийхээ дараа нэг өдрийн семинарт оролцох

- ХБНГУ-д эргэн ирснийхээ дараа 6 долоо хоногийн дотор дэлгэрэнгүй тайлан өгөх

- Онгцны тийзийг эх хувиар нь өгөх

- Дадлага хийсэн тохиолдол холбогдох сертификатын нотариатаар батлуулан өгөх

Хугацаа:

- 2015 оны эхний хагас жил буюу 6-гаас 12-р сард хийх мэргэжлийн дадлага: 2015.03.31

- Эх оронруугаа явахаас өмнө болон ирснийхээ дараах семинар: 2015.04.25,  2015.12.05 in der KHG Kaiserslautern

Зул сарын баярын үер хийх дадлагад тэтгэлэг олгохгүй

Харилцах хүн:

Koordinationsbüro für das BPSA-Programm

c/o Gem.Ref. Guido König

KHG Kaiserslautern

Klosterstr. 6

67655 Kaiserslautern

Tel. 0631/3638266 oder 3638277

Fax. 0631/3638275

Mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: http://www.stube-rps.de/BPSA/BPSA.html

2762 Last modified on Баасан, 06 3-р сар 2015
Login to post comments