Мэдээ мэдээлэл

2-р сар 15 Written by 

Карбон нано хоолойгоор хийгдсэн утас нь цахилгаан хөдөлгүүрийн ороомгын оронд хэрэглэгдэж болно

Rate this item
(0 votes)

Дэлхий дахинд цахилгаан энерги зарцуулалтын 43-46 хувийг цахилгаан хөтлүүр бүхий систем эзэлдэг байна. Хэрэв цахилгаан хөдөлгүүрийг илүү үр дүнтэйгээр хийж чадах юм бол цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг багасгах боломжтой гэдгийг хэлэх шаардлагагүй буй за. Rice University зэс дамжуулагчийг карбон нано хоолойгоор солих судалгааны ажлаас үзэхэд (2011) тун удахгүй сайжруулсан цахилгаан хөтлүүрийн системийг хийх шинэ арга гарч ирж магадлалтай.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Финландын Lappeenranta University of Technology (LUT) их сургууль карбон нана хоолойгоор хийгдсэн сүлжмэл материалаар цахилгаан хөдөлгүүрийн зэс дамжуулагчийн оронд хэрэглэж туршиж үзсэн бөгөөд тэмдэглэхүйц үр дүнг гарган авсан байна.

Профессор Juha Pyrhönen хэлэхдээ: "хэрэв бид цахилгаан хөдөлгүүрийн техникийн параметрийг өөрчлөхгүйгээр зэс ороомгийн оронд карбон нана хоолой хэрэглэж чадах юм бол өнөөдрийн цахилгаан хөдөлгүүрийн ороомгууд дээр алдагдаж байгаа дулааны хоёр дахин бууруулах боломжтой" гэжээ.

Карбон нано хоолойн ороомогтой цахилгаан хөдөлгүүрийн бичлэгийг дараах холбоосоор орж үзнэ үү.

Эх сурвалж:

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=yze1IWq9IwQ

http://spectrum.ieee.org/nanoclast/semiconductors/nanotechnology/carbon-nanotube-yarns-set-to-replace-copper-windings-in-electric-motors

Мэдээлэл бэлтгэсэн: Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг

Login to post comments