Мэдээ мэдээлэл

2-р сар 15 Written by 

Эрчим хүч хуримтлуулах шийдлийг хэрэглэсэн тамхины ишээр шийднэ

Rate this item
(0 votes)

Өмнөд Солонгосын хэсэг эрдэмтэд хэрэглэсэн тамхины ишээр компьютер, гар утас, цахилгаан машин болон салхин сэнс гэх мэд энерги хадгалагдах шаардлагатай тоног төхөөрөмжүүдэд хэрэглэж болохуйц өндөр үзүүлэлт бүхий материал гарган авах судалгаа хийсэн байна.

Судлаачид in IOP Publishing's Nanotechnology сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ тухайн материалыг шинж чанарыг энгийн карбон болон карбон нано хоолойн шинж чанартай харьцуулан гаргасан байна.

Тус материал нь супер конденсаторын электродуудыг бүрэх хэлбэрээр ашиглах найдвар төрүүлж байгаа бөгөөд ингэснээр цахилгаан химийн эд ангиуд нь маш их хэмжээний цахилгаан энергийг хуримтлуулах боломжтой болно. Мөн хэрэглэсэн тамхины ишнээс үүдэлтэй хүрээлэн буй орчны бохирдлын асуудлыг давхар шийдэх боломжийг олгож байна.

Дэлхий дээр өдөр бүр 5,6 их наяд хэрэглэсэн тамхины иш өөрөөр хэлбэл 766,571 тонн тамхины иш хаягддаг гэсэн таамаглал байдаг байна.

Өгүүллийн хамтран зохиогч Сөүлийн үндэсний их сургуулийн Профессор Jongheop Yi хэлэхдээ:... Бидний судалгааны ажил нь хэрэглэсэн тамхины ишээр өндөр үзүүлэлт бүхий карбон суурьтай материалыг ганцхан процессоор гаргаж авах арга мөн үүний зэрэгцээ  нийгэмд буй энергийн хэрэгцээг хүрээлэн буй буй орчинд ээлтэйгээр шийдсэн... гэжээ.

Өгүүллийг бүрэн эхээр нь http://iopscience.iop.org/0957-4484/25/34/345601/ татаж үзнэ үү.

Эх сурвалж:

http://www.techswarm.com/2014/08/scientists-recycle-used-cigarette-butts.htm

http://iopscience.iop.org/0957-4484/25/34/345601/

Мэдээлэл бэлтгэсэн: Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг

2286 Last modified on Ням, 15 2-р сар 2015
Login to post comments