Мэдээ мэдээлэл

1-р сар 12 Written by 

2015 ОНЫ Япон улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Rate this item
(18 votes)

2015 оны Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулах тул шалгалт өгөхийг хүсэгчид бүртгэл, шалгалтын хугацаа зэрэг мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулсан удирдамжаас харна уу.

http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm

1. Элсэлт авах чиглэл

1.1. Их сургуулийн үндсэн оюутан /Бакалавр/
1.2. Техникийн коллежийн оюутан
1.3. Мэргэжлийн сургуулийн оюутан
1.4. Судлаач оюутан /Аспирантурын сонсогч, Магистрант, Докторант/

2. Суралцах хугацаа

/судлаач оюутнаас бусад бүгд 1 жилийн бэлтгэл сургалтын хугацаа орсон байна/
2.1. Их сургуулийн үндсэн оюутан 2015 оны 4 сараас 2020 оны 3 сар хүртэл, 5 жил
2.2. Техникийн коллежийн оюутан 2015 оны 4 сараас 2019 оны 3 сар хүртэл, 4 жил
2.3. Мэргэжлийн сургуулийн оюутан 2015 оны 4 сараас 2018 оны 3 сар хүртэл, 3 жил
2.4. Судлаач оюутан /шаардлагатай гэж үзвэл эхний 6 сарын хугацаанд япон хэлний бэлтгэл сургалтанд хамрагдана/
2.4.1. Аспирантурын сонсогч 2015 оны 4 сараас 2017 оны 3 сар хүртэл, 2 жил 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх 1 жил 6 сар
2.4.2. Магистрант, Докторант Тухайн аспирантурын заасан хугацаа

3. Тэтгэлэг
3.1. Тэтгэлгийн хэмжээ
3.1.1.Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллежийн оюутан, Мэргэжлийн сургуулийн оюутанд 117,000 иен /2014 оны байдлаар/-ийг сар бүр олгоно.
3.1.2.Судлаач оюутанд143,000-145,000иен/2014 оны байдлаар/-ийг сар бүр олгоно.

3.2. Тэтгэлэг олгох хугацаа

Тэтгэлэг олгох хугацаа нь зарчмын хувьд дээр заасан суралцах хугацаатай адил байна. Харин тэтгэлэг авах оюутан дээд шатны сургуульд элсэн орох шалгалтанд тэнцэж, мөн Японы БШУЯ-ны заасан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд, тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.
3.3. Сургалтын төлбөрийг Япон Улсын Засгийн газар даана.
3.4. Хоёр талын нисэх онгоцны тийзийгЯпоны Засгийн газар олгоно

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Утас 11-320777

41990 Last modified on Мягмар, 13 1-р сар 2015
Login to post comments