Мэдээ мэдээлэл

12-р сар 06 Written by 

Залуу судлаачид дуу хоолойгоо эх орон даяар хүргэж байна

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос “Хүрэлтогоот-2014” Эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан шилдэг залуу судлаачдынхаа судалгааны бүтээлийг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг нийтэд түгээх зорилогоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

  • Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран “Шинжлэх ухаан радио сэтгүүл” нэвтрүүлгээр залуу судлаачид маань дуу хоолойгоо эх орон даяар хүргэж байгааг уламжлахад таатай байна. Уг нэвтрүүлэгийг бид Даваа гарагийн өглөө 09:35-д 106.0 долгионоор, давталтыг Мягмар гарагийн үдээс хойш 16:25-д, мөн гар утаснаасаа 106.0 долгион тохируулан,эсвэл МҮОНР-ын нэгдүгээр сувагаар буюу дараах линкээр http://radio1.mnb.mn/ хүлээн авах боломжтой юм байна.
  • Монгол HD Телевизийн “Өнөө Өглөө” нэвтрүүлэгтэй хамтран долоо хоног бүрийн Пүрэв гарагийн зочины цагаар Залуу Судлаач нар маань мөн  судалгааны ажлынхаа талаар сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх нь байна. Уг нэвтрүүлгийн эхний дугаарт Биологи, ХАА-н салбар хуралдаанаас шалгарсан Залуу судлаач ХААИС-ийн багш С.Отгонпүрэв өөрийн судалгааны ажил буюу “Их шүүдэргэнэ (Chelidonium majus L)-ий каллусын эдээс сангвинарин алкалоид гарган авах боломж”-ийн талаар 12 сарын 4-ны дугаарын зочиноор оролцлоо.
2163 Last modified on Ням, 07 12-р сар 2014
Login to post comments