Мэдээ мэдээлэл

10-р сар 20 Written by 

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын хурлын тайлан мэдээ

Rate this item
(0 votes)

Монголын залуу эрдэмтдийн холбооны салбар Нийгэм, хүмүүнлэгийн залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу судлаачдын “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 10 сарын 17-нд Хүрэлтогоотын хурлын танхимд болов.

Хуралд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Т.Дорж, МЗЭХ-ийн ерөнхийлөгч Д.Батогтох, БШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Одгэрэл, Д.Баттогтох, Б.Оюундэлгэр, СЭЗДС-ийн дэд захирал Л.Мөнхбаяр нар   болон нийгмийн ухаанд харьяалагдах ШУА-ийн Түүх, Археологи, Философи, социологи эрхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн , МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, Нийгмийн ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургууль, СЭЗДС , “Идэр” дээд сургууль, SBN телевиз зэрэг байгууллагын залуу судлаач нийт 60 орчим хүн оролцов.

Шүүгчээр : ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭШАА, доктор Д.Хишигт/түүхч/, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Даваадорж /эдийн засагч/,   Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар /хэл шинжээч/, ФСЭХ-ийн захирал Д.Чулуунбаатар,   Боловсрол судлалын хүрээлэнгийн ЭША, доктор С.Санжаабадам нар ажиллав.

Хурлаар шилдэг 13 илтгэл хэлэлцэж ШУТИС-ийн МТС-ийн Бизнесийн удирдлагын докторант Х.Булгаа “Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний өнөөгийн байдлын судалгаа”, СЭЗДС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш С.Бямбахорлоо нар “Монгол хонины ноосны өрсөлдөх чадварыг өртгийн удирдлагаар дэмжих нь” сэдвээр тус бүр 79,9 оноо авч БШУ-ын сайдын нэрэмжит 2 грантыг авах болзол хангалаа. Илтгэлийн 3-р байрыг Улаанбаатар сургуулийн багш А.Маратхаан “Хүннүгийн сүйх тэргийг Цин,Хан улсын сүйх тэрэгтэй харьцуулах нь” сэдвээр, 4-р байрыг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ЭША Г.Батболд, Т.Хантөгс нарын “Түрэг, Уйгарын үеийн “сэбиг” хэмээх цолны тухай” нэрт илтгэлээр тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Тайлан бичсэн:

Нийгэм, хүмүүнлэгийн залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал Доктор Г.Гэрэлмаа

2663 Last modified on Лхагва, 26 11-р сар 2014
Login to post comments