Мэдээ мэдээлэл

10-р сар 19 Written by 

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Геологи, Газарзүйн салбарын тайлан мэдээ

Rate this item
(0 votes)

Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 24 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс

  • ХААИС-ийн багш И.Мягмаржавийн "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр,
  • ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын "Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.

Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

Энэ жилийн хуралд урд өмнөхөөс олон бүтээл ирүүлж, олон сайн илтгэл хэлэлцүүлж, сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчдөөр дүүрэн байсан нь хурлын ач холбогдол, цар хүрээ өргөжин тэлж, манай залуу эрдэмтэн судлаачдын хүсэн хүлээдэг хурал болсныг харуулж байна.

Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.

Тайлан бичсэн:

Геологи, Газарзүйн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн Доктор Д.Дэлгэржаргал

1705 Last modified on Мягмар, 18 11-р сар 2014
Login to post comments