Мэдээ мэдээлэл

11-р сар 03 Written by 

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Биологи-Хөдөө аж ахуйн салбарын тайлан мэдээ

Rate this item
(0 votes)

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэл тогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 10 сарын 31-нд Хүрэл тогоот цогцолборын Оргил төвд амжилттай болж өндөрлөлөө. Уг хуралд 60 гаруй оролцогч, зочид төлөөлөгчид оролцлоо.

Биологи-Хөдөө аж ахуйн салбарын Хүрэл тогоот-2014 эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр доктор Д.Оюунцэцэг (БШУЯ), доктор Ю.Оюунбилэг (ШУА), доктор М.Цогбадрах (МУИС), доктор, дэд профессорЧ.Сономдагва (МУИС), доктор М.Бямбасүрэн (УХЭШХ) нар БШУЯам, ШУТГазраас томилогдон ажиллав.

Эхний шатны сонгон шалгаруулалтаар шалгарсан шилдэг 19 илтгэлийг Сайдын нэрэмжит грантын хэлэлцүүлэгт хэлэлцүүллээ.

Хурлын дүнг танилцуулбал:

УХЭШХ-ийн ЭША Б.Одгэрэл “Буудай (Triticum aestivum L.)-н ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлсон дүн” сэдэвт ажлаар Тэргүүн байр эзэлсэн бол, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Идэрбат “Цэн тогоруу (Grus vipio)-ны амьдрах орчинг хамгаалах боломж”, ХААИС-ийн багш С.Отгонпүрэв “Их шүүдэргэнэ (Chelidonium majus L)-ий каллусын эдээс сангвинарин алкалоид гарган авах боломж” сэдэвт ажлуудаар тэнцүү оноогоор Хоёрдугаар байранд орж, тус тус САЙДЫН ГРАНТ хүртлээ.

Тусгай байрын шагналын талаар:

  1. Осорын Шагдарсүрэн сангийн нэрэмжит шагналыг Гуанжугийн Технологийн их сургуулийн магистр, Л.Анхбаяр “Натализин, тахикинин төст дохиоллын систем шавжид бэлгийн идэвх болон үржлийн үр дүнг зохицуулах нь” илтгэлээр, ХААИС-ийн багш Ж.Рэнцэнханд “Хаягдал глицеринийг өндөглөгч тахианы тэжээлийн жорд ашиглах нь” ажлаар тус тус хүртэв.
  2. ХААИС-ийн нэрэмжит тусгай байрын шагналаар Биологийн хүрээлэнгийн ЭША Д.Идэрбат “Цэн тогоруу (Grus vipio)-ны амьдрах орчинг хамгаалах боломж” илтгэлээрээ шагнуулжээ.
  3. Эмэгтэйчүүд.мн- ний “Шилдэг эмэгтэй илтгэгч”-ээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Мөнхтуул “Улаанбаатар хотын нохойнд тохиолдож буй хавдрын судалгааны дүнгээс” судалгаагаараа шалгарсан бол
  4. Доктор Я.Гэрэлчулууны нэрэмжит шагналыг УХЭШХ-ийн ЭША С.Дорждэрэм “Монгол оронд Gomphocerinae Fieber, 1853 дэд овгийн царцааны шинэ тархалтууд илрүүлсэн судалгааны дүнгээс” ажлаар хүртжээ.

Мөн ханын илтгэлийн тэргүүн байранд ХААИС-ийн багш Б.Энхжаргал“Хөрсгүй орчин (NFT)-д тариалсан чинжүүний фитофтор өвчинтэйтэмцэхэд гадаргуугийн идэвхт бодисыг туршсан судалгааны дүнгээс” сэдэвт ажлаараа Осорын Шагдарсүрэн сангийн шагнал хүртэв.

Шагнал хүртсэн нийт залуу судлаачдадаа баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Биологи-Хөдөө аж ахуйн салбарын Хүрэл тогоотын эрдэм шинжилгээний хурлыг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлсэн Хөдөө аж ахуйн их сургууль, Осорын Шагдарсүрэн сан, Эмэгтэйчүүд.мн, ХААН - ГАН - ОД консалтинг ХХК-ний хамт олон болон Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Я.Гэрэлчулуунд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн энэхүү хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад гар бие харамгүй зориулж, хамтран зүтгэсэн Хөдөө аж ахуй - Биотехнологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүддээ талархаж буйгаа илэрхийлье.

Номын цагаан буян арвижих болтугай.

Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэл тогоот-2014” эрдэм

шинжилгээний бага хурлыг зохион байгуулах комисс

2670 Last modified on Лхагва, 26 11-р сар 2014
Login to post comments