Мэдээ мэдээлэл

11-р сар 04 Written by 

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Анагаах Ухааны салбарын тайлан мэдээ

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний хурлын анагаах ухааны салбарын хурал 2014 оны 11 сарын 01-ны өдөр (Бямба гариг) Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн Хүрэлтогоотын “Оргил” төвд амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн хурлыг анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, эмч, оюутнуудын сурч боловсрох, эрдэм судлалын ажил хийхийг дэмжих зорилго тавин зохион байгуулав.

“Хүрэлтогоот 2014” Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн Д.Одгэрэл, МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эрүүл мэндийн 15 байгууллагыг төлөөлж 86 хүн оролцов.

“Хүрэлтогоот 2014” Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 байгууллагын 310 гаруй судлаачийн 73 эрдэм шинжилгээний өгүүллээс шүүгчдийн комисс хэлэлцэн нэгдсэн хуралдаанд 15 илтгэлийг аман хэлбэрээр хэлэлцүүлж шилдгүүдийг тодруулав.

  1. Д.Ангармөрөн (ФМ80021435) нарын “Монгол улсын хөхний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн амьдрах чадварын судалгаа”
  2. Я.Мөнхдэлгэр (ЦЗ83011005) нарын “Суулгалт өвчин үүсгэгч Escherichia coli-ийг мультиплекс полимеразийн гинжин урвалаар ялган дүйсэн дүн”

нар онооны жагсалтын дагуу тэргүүн байрыг эзэлсэн тул БШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн 4 САЯ төгрөгийн ГРАНТ-д нэр дэвшүүлэв.

“Хүрэлтогоот 2014” анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хурлаас:

Онооны жагсаалтын дагуу 3-р байр эзэлсэн судлаач Ч.Ариунболд Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооны нэрэмжит өргөмжлөл болон мөнгөн шагнал хүртлээ. Хурлын зохион байгуулалт болон гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн доголдол, зөрчил гараагүй бөгөөд оролцогсодын зүгээс санал, гомдолгүй.

Тайлан бичсэн:

АЗСМХ-ны тэргүүн,

АУ-ныдоктор Т.Баясгалан

2578 Last modified on Мягмар, 18 11-р сар 2014
Login to post comments