Мэдээ мэдээлэл

5-р сар 19 Written by 

БСШУЯ-ны Сайдын нэрэмжит залуу докторын грантыг шалгаруулах болзолт уралдааныг зарлаж байна

Rate this item
(0 votes)

БСШУЯ-наас ”Монгол Улсад Үндэсний Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 оноос эхлэн сайдын нэрэмжит залуу докторын грантыг сонгон шалгаруулж санхүүжүүлэх гэж байна.
Иймд уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй залуу докторыг төслийн баримт бичгээ боловсруулан оролцохыг урьж байна.


Төсөлд тавигдах шаардлага:

  1. Төсөл нь технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн шинжлэх ухааны багтаамжтай, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдсэн байх
  2. Инновацийн төслөөр бий болох бүтээгдэхүүн нь Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү түвшинд байх
  3. Төслийн гүйцэтгэгч нь 45 хүртэлх залуу доктор байх
  4. Төслийг хэрэгжүүлэх хугацаа 2 жил байна
  5. Төслийн нийт өртөг 10,0 сая төгрөг байна
  6. Төслийн өртөг зардлыг товчоолсон тооцоо, түүний задаргааг нарийвчлан хйисэн байх
  7. Цалингийн сан нь төслийн нийт санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх
  8. Төсөл нь ШУТ-ын төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журамын заалтуудыг хангасан байх

Дээр дурдсан шаардлагыг хангасан төслийн баримт бичгийг 2011 оны 6 дүгээр сарын 10-ны дотор ШУТСангийн 301 тоот өрөөнд хүлээж авна.

Холбоо барих утас: 314556, 91915303

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН
2011 оны 4 дүгээр сар 13

Tagged under :
1740
Login to post comments