Мэдээ мэдээлэл

Мэдээ, мэдээлэл (227)

6-р сар 09
Written by

Монгол-Орос-Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт

МЗЭХ 2017 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол-Орос-Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг Оросын залуу эрдэмтдийн холбоо, Хятадын залуу эрдэмтдийн холбоо, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Иркутскийн Шинжлэх ухааны төв, Монгол улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран  2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотноо “Life Science for Green Technologies: A Scientific Silk Way” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтад Монгол талаас залуу судлаачдын төлөөлөл оролцож өөрсдийн судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлэхээр тогтоод байна. 

МЗЭХ

5-р сар 16
Written by

Best Paper Awards буюу BPA магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

Best Paper Awards буюу BPA магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал ICIED Mongolian Innovation week арга хэмжээний хүрээнд 2017 оны 05 сарын 12-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. BPA – 2017 хуралд 28 илтгэл ирсэнээс 11 илтгэл програмын шаардлага хангаж хэлэлцэгдсэн ба 17 илтгэл буцаагдсан байна. Хурлын илтгэлийн сэдвүүд инновацийн асуудал, судалгаа шинжилгээний бүх хүрээг хамарсан. Тухайлбал, хэлэлцэгдсэн илтгэлүүд нь бизнес, менежмент, хууль, ургамал, амьтны биологи, газарзүй, хими технологи зэрэг салбарын судалгааны бүтээлүүд байлаа. Энэ жилийн хурлын онцлог нь инновацийн хуралд ирсэн бүтээлүүдийн чанараас гадна оюуны өмчийг хамгаалах тал дээр онцгой анхаарч “Turn It in” програмд ирсэн бүх илтгэлийг уншуулж, плагиаризмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Зөвхөн 20-с доош хувийн хуулалт буюу иш таталтай илтгэлүүдийг хамруулсан. Хурлын шүүгчдээр салбар бүрийн хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд ажилласан бөгөөд хурлын үндсэн зохион байгуулалтыг Монголын залуу эрдэмтдийн холбоо хариуцан ажиллаж, гүйцэтгэгчээр МЗЭХ-ны Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо ажилласан. Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Бэлчээр, тэжээлийн салбарын Ургамлын эдийн өсгөврийн лабораторийн эрхлэгч, докторант М.Ууганзаяа “Transformation of growth regulating AtGRF2 gene of Arabidopsis thaliana into Medicago genome” сэдвээр шилдэг докторант, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхмийн магистрант М.Оюунгэрэл “Tire burning impact on ambient PM2.5 composition in Ulaanbaatar, Mongolia”сэдвээр шиллдэг магистрантын шагналыг тус тус хүртлээ. Best Paper Awards буюу BPA магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол контент ХХК 2 дахь жилдээ ивээн тэтгэж хамтран ажилласан. Холбооны зүгээс цаашид салбарын компаниудтай хамтран ажиллаж, судлаачид, ивээн тэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлого баримтлан ажиллах болно.

МЗЭХ, хурал зохион байгуулах комисс

5-р сар 15
Written by

МЗЭХ нь “Голден жим фитнесс клуб”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МЗЭХ нь “Голден жим фитнесс клуб”-тэй хамтран ажиллах гэрээг өнгөрсөн сард байгууллаа. Иймд холбооны гишүүд, дэмжигчид та бүхэн хөнгөлттэй үнээр холбооны гишүүний үнэмлэхтэйгээ очиж үйлчлүүлэх боломжтой боллоо. 1 сарын төлбөр 50000 төгрөг.

Дор дурьдсан өөрт ойр салбаруудад үйлчлүүлж болно.

1-р салбар нь: Тусгаар тогтнолын ордон 4-р давхарт нэг дор 250 хүн хүлээн авах чадалтай. Утас: 77770099

2-р салбар нь: БЗД, Американ дэнж хотхоны баруун талд нэг дор 100 хүн хүлээн авах чадалтай. Утас: 77070099

3-р салбар нь: ЧД, Тэнгис кино театрын урд Victory Center-ийн 5 давхарт нэг дор 150 хүлээн авах чадалтай. Утас: 77090099

4-р салбар нь: Нарны замын, Соёолжын зүүн талд Боди Автомотивын 3 давхарт нэг дор 120 хүн хүлээн авах чадалтай. Утас: 77170099

5-р салбар нь: 3,4-р хороолол Сансар худалдааны төвийн 5 давхарт нэг дор 150 хүн хүлээн авах чадалтай: Утас: 77050099

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

11-р сар 22
Written by

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ 2016 ОНЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” АЛТАН МЕДАЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ ХҮМҮҮСИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ

“ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”  ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монголын залуу эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүн нь олон улсын болоод үндэсний хэмжээнд үнэлэгдсэн, мэдлэгийг эдийн засагжуулах, инновацийн чиг баримжаа бүхий бүтээл гарган, шинжлэх ухаан, технологийн үнэ цэнийг нийгэмд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан залуу эрдэмтэн, судлаачдыг урамшуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

10-р сар 30
Written by

"Европ судлал: хэл, соёл, орон судлал" ОУЭШБХ 2017/02/08

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Салбарын Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Европ судлалын тэнхимээс санаачилан "Европ судлал: хэл, соёл, орон судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 02 дугаар сарын 08-нд зохион байгуулахаар төлөвлөж буй хурлын зарлалыг түгээж байна. 

9-р сар 20
Written by

Шинжлэх ухааны бүтээл бичих олон улсын чиг хандлагын талаар судлаачидтай хийх хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулагдана

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо “Шинжлэх ухааны бүтээл бичих олон улсын чиг хандлага” номын зохиогч нартай хамтран залуу судлаачдад зориулан “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих” сэдвээр богино хэмжээний хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулна. Залуу судлаач нар энэхүү семинарт оролцсоноор:

  • Шинжлэх ухааны бүтээл бичих олон улсын чиг хандлагын талаар номын зохиогчтой санал бодлоо хуваалцах
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих талаар мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. 
8-р сар 30
Written by
Published in Ажлын зар

ANNOUNCEMENT: Opportunity for two Mongolian professionals to receive two years of One Health graduate research training in zoonotic disease research, May 2017-May 2019

 

Professor Gray of Duke University hasreceived aUS National Institute of Health grant to train young US and Mongolian professionals in applying One Health research principals in studying complex zoonotic disease problems in Mongolia:

http://www.fic.nih.gov/News/Pages/2013-framework-innovation-awards.aspx?utm_campaign=ghm&utm_medium=email&utm_source=ghmoct2013

Two months of the graduate research training would occur at Duke University in Durham, North Carolina, USA.  The remaining 22 months would occur in Mongolia.

8-р сар 29
Written by

Монгол, Орос залуу эрдэмтдийн чуулга уулзалтын ХАНАН ИЛТГЭЛИЙН ЗАГВАР ФАЙЛ

Эрхэм залуу судлаачдаа,

Монгол-Оросын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлын ханан илтгэлийн төрөлд хэлэлцүүлэх бүтээлээ дараах загварын дагуу бэлтгэн 2016 оны 8 сарын 31 хүртэл тухайн салбарынхаа хариуцсан хүнд аваачиж өгнө үү.

8-р сар 16
Written by

МОНГОЛ, ОРОСЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төвөөс санаачилсан Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг ОХУ-ын Эрхүү хотноо 2016 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.

Бид Монгол, Оросын залуу эрдэмтдийн чуулга уулзалтын 2 дахь шатыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулах юм.  Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

8-р сар 13
Written by

Доктор (PhD) Д.БАТТОГТОХ: ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТ

Үйлдвэрлэл чухал гэдгийг ямарч тэнэг хүн ойлгоно. Бид сүүлийн 25 жил хэрэглэгч улсаар төсөөлөгдөн иржээ, бидний бүтээж буй нь хэрэглээнээсээ илүү гарч үзээгүй, гадаад худалдааны тэнцэл нь сөрөг үзүүлэлттэй байсан.

8-р сар 13
Written by

“Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Сиатл дахь Монгол Залуучуудын Холбоо хамтран  өнгөрсөн мягмар (2016.08.09) гарагт “Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе!” илтгэл болон хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.

8-р сар 10
Written by

“ХҮРЭЛТОГООТ- 2016” ЭШБХ зохион байгуулагдана

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын "ХҮРЭЛТОГООТ-2016" эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

6-р сар 23
Written by

DAAD Scholarships for Developing Countries’ Students, 2017-2018

Applications are invited for DAAD scholarships from developing countries’ students. The scholarships are available for pursuing a postgraduate degree at German institutions of Higher education.

6-р сар 23
Written by

А. Баярбаатар: Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд Оросын ШУА асар их үүрэг гүйцэтгэсэн

Монголын залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын ШУА-ийн Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга, А.Баярбаатарын Өдрийн сонины 2016 оны 06 сарын 22-нд өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Монгол Оросын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт саяхан болсон. Уг чуулга уулзалтын талаар ярилцлагаа эхлэх үү?
6-р сар 06
Written by

Цусны дэлгэрэнгүй шинжилгээний тухай


Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ)  нь эмнэлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг харьцангуй хямд төсөр шинжилгээ. Энэ шинжилгээгээр таны биеийн ерөнхий байлыг үнэлэх боломжтойн дээр, цус багадалт, цус өтгөрөл, үрэвсэлт өвчнүүд болон цусны хавдрууд зэрэг олон төрлийн өвчнийг илрүүлэхэд  ашигладаг.

6-р сар 06
Written by

Гемофили гэж юу вэ?

18, 19-р зууны үед Английн, Германы, Оросын болон Испанийн эзэн хааны гэр бүлд өвдөг, тохой гэх мэт үеүдээр цус хурах шинж тэмдгээр өвчилсөн хүүхдүүд мэндэлсэн бөгөөд уг өвчнийг “Хаадын өвчин” хэмээн нэрийдэх болжээ.

5-р сар 16
Written by

ЗАЛУУСААС ЗАЛУУСТ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Монголын залуу эрдэмтдийн холбоо, Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг “Залуусаас залууст” цуврал семинарт Судлаач, Оюутан, Багш болон сонирхсон хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

5-р сар 16
Written by

BEST PAPER AWARDS: MASTER & DOCTORATE STUDENTS – 2016” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ), Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг (ТИЗСН)-ээс ШУТИС-иас зохион байгуулсан “Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Best Paper Awards: Master & Doctorate Student-2016” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны Баасан гарагт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

5-р сар 11
Written by

МОНГОЛ-ОРОСЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Монгол улс, Оросын Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, ЗХУ болон Монголын залуучуудын Манжерок чуулга уулзалтын 50 жилийн ойг тэмдэглэх, Монгол улсын ШУА болон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Иркутскийн Шинжлэх ухааны төв хоорондын хамтын ажиллагааны 2010 оны санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.

5-р сар 05
Written by

Залуу судлаач Г. Сарантуяа: Судалгаа маань үргэлжлэн хийгдээд нийт элэгний В вирүст архаг хепатиттай 380 хүнийг хамраад байна

"Хүрэлтогоот-2015" эрдэм шинжилгээний бага хуралд Анагаах Ухааны,  салбараас “В ба Дельта Вирүст  Архаг Xепатитийн уeд qHBsAg , M2BP -ийг xарьцуулан судалсан дүн” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Xvний их Эмч АУ-ны Магистр Гидаагаяа овогтой Сарантуяаг бид энэ удаагийн “Залуу Эрдэмтэн” булангийнхаа зочиноор урин ярилцлаа.

5-р сар 05
Written by

УЛААНБААТАР ХОТЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоонооны Газарзүй, геологийн салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ" семинарийг энэ удаа "Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар"-тай хамтран "Улаанбаатар хотын экологийн асуудал шийдэл" сэдэв дор өргөн хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал хэлбэрээр зохион байгуулж байна.

Иймээс энэхүү чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг их дээд сургуулийн багш, хүрээлэн, төвүүдийн залуу судлаачид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

3-р сар 31
Written by

“THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT”

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2016 онд судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд энэ оны 5 сарын 13-нд “THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” ЭШБХ-ыг “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7  ХОНОГ” арга хэмжээний хүрээнд ШУТИС болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

3-р сар 31
Written by

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГЭМ, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЗҮТГЭЛТЭН БАТБОЛДЫН ЭНХТҮВШИН (1952-2016)

Монгол Улсын төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Батболдын Энхтүвшин 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар таалал төгсөж,Монгол улсын нийт залуу эрдэмтэн судлаач бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

3-р сар 24
Written by

Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар холбооны “Оюунлаг залуус” цуврал семинар зохион байгуулагдана

Монголын залуу эрдэмтдийн холбооны Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар холбооноос сар бүр зохион байгуулдаг “Оюунлаг залуус” цуврал семинарт эрдэм шинжилгээний ажилтнууд, залуу судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

3-р сар 14
Written by

ВЬЕТНАМ, ЛАОС БОЛОН КУБА УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна. 
3-р сар 14
Written by

УКРАИН, БОЛГАР, БЕЛАРУСЬ БОЛОН КАЗАКСТАН УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Украин Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр тус тус суралцуулна. 
3-р сар 14
Written by

Best universities in Europe 2016

Times Higher Education World University Rankings data reveal the top 200 universities in Europe.

The UK has topped a ranking of the 200 best universities in Europe, taking nearly a quarter of places (46).

3-р сар 13
Written by

The Compared Analysis of Wireless Networks for Developing Internet of Things

Khishigjargal Gonchigsumlaa, Erdenetuya Dorj

Introduction

Over 50 billion devices will be connected over internet by 2020 according to Cisco was estimating there were 8.7 billion connected Things at end-2012 and 10.8 billion today [1]. By IoT concept, a large number of devices will be connected to Internet by the modern technologies such as, 4G-LTE, Wi-Fi (Municipal Wi-Fi), WiMAX and wireless sensor networks. By all accounts, the Internet of Things (IoT) represents a huge opportunity for cost savings and new revenue generation across a broad range of industries. Nowadays, transportation management is more critical problem for most cities. Many cities are looking for best solutions to improve public transportation and provide better services for developing smart city.

3-р сар 09
Written by

ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.

3-р сар 09
Written by

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн профессор багш нар болон бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшихээр суралцагч оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр багшилж, суралцаж байгаа профессор багш, оюутнууд хамтарч дээд боловсролын сургалтын байгууллага ба үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх төсөл бичиж оролцоно.