Хөдөө аж ахуй-Биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо

Share to Facebook Share to Twitter Share to Google Plus

Хөдөө аж ахуй-Биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо

Хөдөө аж ахуй-Биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо

Монголын залуу эрдэмтдийн холбооны салбар Хөдөө аж ахуй-Биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо нь 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Бидний зорилго:

Хөдөө аж ахуй-Биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо нь “Шинжлэх ухааныг хөгжүүлэх, шилдэг технологийг нэвтрүүлэх, салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг дэмжих, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх эрхэм зорилготой.

Бүтэц:

Тус холбоог Монголын Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгаалалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн залуу судлаачид манай холбооны гишүүдийн ихэнх хувийг эзэлдэг билээ.

Үйл ажиллагаа:

Бид залуу судлаачдынхаа ажлыг нийтийн хүртэл болгох зорилгоор “Оюунлаг залуус” уулзалт, семинарыг сар бүр зохион байгуулдаг билээ.

Мөн залуу сдлаачдаа урамшуулах, тэдний судалгааны ажлыг дэмжих зорилгоор Нармандах сантай хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг.

Хамтын ажиллагаа:

Тус холбоо нь Хөдөө аж ахуйн их сургууль, Осорын Шагдарсүрэн сан, ХААН-ОД консалтинг ХХК, Монветмед ХХК-тай хамтын ажиллагаатай.