Гишүүдийн чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаа

Share to Facebook Share to Twitter Share to Google Plus

МЗЭХ-ноос нийт гишүүдийнхээ идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын дор төрөл бүрийн арга хэмжээүүдийг тогтмол зохион байгуулдаг юм. Энэхүү үйл ажиллагаанууд нь залуу судлаачид чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, танилцах, санаа бодлоо солилцох улмаар цаашдын хамтын ажлын гараагаа эхлэх ЧӨЛӨӨТ ТАЛБАР болгохыг бид зорьж байна.

  • “МОНГОЛЫН ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЦЭНГҮҮН”-ийг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг.
  • “ЯВГАН АЯЛАЛ” арга хэмжээг жил бүрийн 6 дугаар сард тодорхой уриа чиглэлтэй зохион байгуулдаг.
  • "ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ" Энэхүү чөлөөт уулзалтыг МЗЭХ-ны зүгээс тэгш тоотой сар бүрийн сүүлийн Баасан гарагт тогтмол зохион байгуулагдаг.
  • “ЗАЛУУ СУДЛААЧ НАРЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААН”-ыг тухайн үеийн нөхцөл боломжтой уялдуулан бусад олон нийтийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГУУД

МЗЭХ-ны тухайн жилийн хүчинтэй үнэмлэх эзэмшдэг идэвхитэй гишүүн нь бидний хамтран ажилладаг боловсрол, урлаг соёл, спортын олон нийтийн байгууллагуудад дараах хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой:

Сантис Боловсролын Төв

“Дэлхийн хүн болохын тулд дэлхийн хэлээр ярих хэрэгтэй. Дэлхийн хүмүүсээс дутахгүй сэтгэх хэрэгтэй.” хэмээн МҮОНР-ийн “Тархины Үр” нэвтрүүлгийн хөтлөгч хэлж байсан удаатай. Бид гишүүдээ дэлхийн хүн болоход хувь нэмрээ оруулах зорилгоор "Сантис Боловсролын Төв"-тэй хамтран ажиллах гэрээтэй билээ. Тус төв нь хэрэгжүүлж буй курс болон сургалтандаа Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны үнэмлэх эзэмшдэг гишүүдэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Цахим хуудас: http://www.santis.mn/

Facebook хуудас: Сантис Боловсролын Төв

Golden Gym Fitness Club

Тус Клуб нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдгөө тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Монголын анхны фитнесс клубуудын нэг бөгөөд Тэдний эрхэм зорилго бол: “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдлэн, мэдлэг чадвар оюун ухаанаа дайчлан, салбартаа тэргүүлэгч байгууллага болно.” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

  • Тус Клуб нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны үнэмлэх эзэмшдэг бүх гишүүдэд 5 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

Мэдээллийн эх сурвалж:

Цахим хуудас: http://www.goldengym.mn/

Facebook хуудас: Golden Gym Fitness Club

 

Хэрэв та болон танай байгууллага хамт олон бидний гишүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахыг хүсвэл холбоо барина уу.