Танилцуулга

Share to Facebook Share to Twitter Share to Google Plus

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” ТББ-г шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилчин залуучуудын байгуулсан “Монголын Эрдэм Шинжилгээний Ажилтан Залуучуудын Холбоо”, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн багш судлаачдын “Анагаахын Залуу Судлаачдын Холбоо” зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд өөрсдийн зорилго, үзэл санаагаа нэгтгэн 2004 оны 04 сарын 22-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд 2004 оны 10 сарын 25-ны өдрийн Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 206 дугаар тушаалаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Манай Холбооны эрхэм зорилт нь Монголд болон гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол улсын иргэн залуу судлаач, оюутан, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын залуу эрдэмтэдтэй хамтран ажиллах, гадаадад болон дотооддоо мэдлэгээ дээшлүүлэн сурч, ажиллах боломж олгох нөхцлийг бүрдүүлэхэд оршдог юм. Манай холбоо нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Байгалийн ухаан, Анагаах ухаан, Геологи Газар зүй, Хөдөө аж ахуй- биотехнологи, Техник технологи, Нийгмийн ухааны салбаруудыг хамаарсан 6 салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.