УРИА:
BE INNOVATIVE
ДЭВШҮҮЛЖ БУЙ ЗОРИЛГО:
Бид 2014-2017 онд судалгаа хөгжлийн чиглэлийг эрхэм болгож, нийгэм, эдийн засаг болон залуу эрдэмтэн судлаачдад чиглэсэн шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч сэтгэх хүчний (think-tank) байгууллага болно.
ҮНДСЭН ЗОРИЛТУУД:
ЗОРИЛТ НЭГ: | Инновацийн чиглэлийн төслийг байгууллагын онцлог болгож хөгжүүлэх, |
ЗОРИЛТ ХОЁР: | Гишүүдийн идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах, шинэ гишүүн элсүүлэх хөтөлбөр боловсруулж идэвхитэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх |
ЗОРИЛТ ГУРАВ: | Гишүүдэд судалгаагаа өргөжүүлэх, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамтын ажиллагааг идэвхижүүлэх |
ЗОРИЛТ ДӨРӨВ: | Судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх |
ЗОРИЛТ ТАВ: | Байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг явуулах зөөлөн дэд бүтцийг бий болгох |